10.09

“Номин талст” хамтлаг “Мартагдашгүй” тоглолтонд оролцох боломжгүй болсноо мэдэгдлээ

Өнөөдөр залуусын дунд хүлээлт үүсгээд байгаа “Мартагдашүй” тоглолт болох өдөр. Монголын хөгжмийн урлагийн шилдэг таван эрэгтэй хамтлаг нэгдэн дурсамж дүүрэн тоглолтыг энэ өдөр хүргэхээр болсон. Хамтлаг тус бүр үзэгч фэнүүддээ зориулж гэнэтийн бэлгүүдийг бэлдэж,үе үеийн  хит болсон дуунуудаараа та бидний сэтгэлийг хөглөхөөр зэхээд буй. Монголын урлагийн ертөнцөд урьд өмнө нь болж байгаагүй шинэлэг энэхүү тоглолтонд “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “GUYS” зэрэг хамтлагууд оролцох байсан ч энэ удаад хүндэтгэх шалтгааны улмаас “Номин талст” хамтлаг оролцож чадахгүй болсон талаар тус хамтлагийн ахлагч Д. Батсүх албан ёсоор мэдэгдэж үзэгч, сонсогч та бүхнээс хүлцэл өчиж байгаагаа илэрхийллээ. Учир нь тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий энэ сарын 7-ны өдөр өвчний улмаас харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тиймээс “Номин талст” хамтлаг тоглолтонд оролцох боломжгүй байгааг үзэгч, сонсогч та бүхэн ойлгож тунгаана биз ээ.