НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэд хэдэн объектыг хувьч лах асуудлыг хөндсөн. Нийс- лэлийн өмчит дээрх барилгад Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн усан бассейн, “Автобус III” эрүүл мэндийн төвүүд багтсан. Тэгвэл Гэрлэх ёслолын ордныг хувьчлах барилгын жагсаалтаас хасчээ. Хэдийгээр зарим төлөөлөгчид Гэрлэх ёслолын ордныг ашиггүй ажиллаж байгаа учраас хувьчлах нь оновчтой гэсэн байр суурь баримталж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарснаар ийнхүү хувьчлахаа больжээ.
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид нийгэм, эрүүл мэн- дийн салбарын чухал барилга, байгуу ламжийг хувьчлахыг эсэргүүцэж, газрыг нь ашиглахаар са наархаж байна хэмээн мэдэгдсэн. То друулбал, НИТХ-ын тэргүүлэгч Т.Гантөмөр “Ма най намын бүлгээс нийг мийн чиглэлийн барилга, байгууламжийг хувьчлах асуудлыг буцааж, хувьчлах шаардлага, үндэслэл, тооцоо, судалгаа биш байна. НИТХ- ын Дэгийн тухай хуульд төсөв төсвийн тодотгол, хувьчлах барилга байгууламж, газар зо- хион байгуулалт зэрэг томоохон асуудалд заавал иргэд, хуулийн этгээд олон түмний дунд хэлэлцүүлэг санал асуулга явуулж байж шийднэ гэсэн заалт байгаа. Гэтэл хувьчлах гэж байгаа албан байгууллагын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсоогүйгээр төсөв бүрдүүлэх нэрийдлээр асуудлаа шахаж байна” хэмээсэн юм.