Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэрийг барьж залилан хийсэн хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэх болсон байна.
Тухайлбал, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас ярьж байна. Тусгай зөвшөөрөл, галын болоод ажлын байрны дүгнэлт зэргийг гаргаж өгөх тул дансанд мөнгөө байршуулна уу” гэж утасдан иргэд, байгууллага руу хандан хувь хүний дансаар мөнгө залилах болжээ. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад өөрийгөө Хатанболд, Хатнаа гэх хоёр нэрээр 150-200 мянган төгрөгийг данс руугаа шилжүүлэн авсан гурван тохиолдол гарсан байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Иймээс Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг өгч, дахин ийм сэжигтэй тохиолдол гарвал 11-325054, 11-324124 утсанд мэдээлэхийг анхаарууллаа. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газарт ч мэдэгдэж болох аж.