10.10

Аэромонголия компанийн ”Фокер-50” онгоц ослын буулт хийжээ

"Оюутолгой"-гоос Улаанбаатар руу ирж байсан Аэромонголия компанийн "Фокер 50" онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч, ослын буулт хийсэн байна. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт фэйсбүүк болон твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тодруулбал тус онгоц нэг хөдөлгүүрээр Улаанбаатарт газарджээ. М.Зоригт энэ талаар “Буулт хэвийн. Манай хүмүүс шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэллээ. Онгоцонд 48 зорчигч байсан. Өглөөний 10:25-д буулаа” хэмээсэн байна

Б.ЦЭЛМЭГ