10.12

“Киви” хамтлагийн Ука нөхөр хүү хоёрынхоо талаар анх удаа ярьлаа

"Киви" хамтлагийн Ука сүүлийн үед уран бүтээлээ хойш тавиад хувийн амьдралдаа анхаарах болсон. Учир нь тэрбээр нөхөртэй болж, удалгүй бяцхан ханхүүтэй болсон билээ. Тэгвэл Ука анх удаа хүү болон нөхрийнхөө талаар ярьжээ. Тэрбээр жирэмсэн болсоноо анх инээдмийн баярын өдөр буюу их хууралтын өдөр мэджээ.

Эмч нь түүнийг хуурааад байна гээд л дахин дахин асуусан гээд л амьдралынхаа аз жаргалтай үеүдийг дурссан байна. “Хүүгээ төрүүлээд, энгэртээ тэврэхэд маш их аз жаргал мэдэрсэн. Бас хариуцлага ирж байгааг ухаарсан. Эмэгтэй хүн болж төрснийхээ хувьд хийх ёстой хамгийн том зүйлээ хийчихсэн юм шиг л санагдсан даа. Одоо хүү минь 10 сартай. Аав нь Сүбээдэй гэж нэр өгсөн. Ер нь бүх зүйл миний бодож байснаас маш хурдан болж өнгөрсөн.

Гэнэтийн байсан. Би дөрөвдүгээр сарын нэгэнд жирэмсэн болсоноо мэдсэн. Эмч намайг хуураад байгаа юм болов уу гээд дахин дахин асуусан. Яг тэр үед орон нутагт тоглолттой, байнга бүжгийн бэлтгэл хийж байсан. Нөхөртэйгээ фитнесст ч явдаг байлаа. Дурлачихсан, цаг агаар ч сайхан, нэг л их аз жаргалтай байсан. Яг жирэмсэн гэдгээ мэдэхийн өмнөх өдөр нэлээд дасгал хийчихсэн юм.

Тэгсэн үүрээр гэнэт хэвлий хэсгээр базлаад. Өглөө нь эмчид үзүүлтэл жирэмсэн болсон гэсэн л лээ. Нөхөр бид хоёр энэ мэдээг сонсоод өөрийн эрхгшй инээмсэглээд л.  Миний нөхөр гэр бүлдээ халамжтай, хийж бүтээхийн төлөө зүтгэж яваа мундаг эр хүн” хэмээн ярьсан байна.