Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр хуульч Б.Гүнбилэг сонгогдсон билээ. Түүний хувьд өнөөдрийн байдлаар албан ажлаа хүлээж аваагүй байгаа бөгөөд ажил хүлээлцэх комисс байгуулагдаад ажиллаж байгаа гэнэ.
Тус холбооны ерөнхийлөгчөөр Д.Батсүх хоёр удаа сонгогдож ажилласан бөгөөд ийнхүү ерөнхийлөгч байх хугацаа нь дуусаж дараагийн ерөнхийлөгчид дөрвөн хүн өрсөлдснөөс нэг нь нэрээ татаж, гурав нь нэрээ дэвшүүлсэн ч саналаар Б.Гүнбилэг илүүрхэж сонгогдчихоод байгаа юм.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар ирэх долоо хоногт гэхэд шинэ дарга ажлаа хүлээгээд авчих байх гэсэн мэдээлэл байна.