10.13

Уран зохицуулагчийг шалгаруулав

ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 

Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, 2-р байрт мөн газрын х/а Б.Батболд даргатай БГД-ын ЗЦТ-ын хамт олон, 3-р байрт Г.Бямбадорж даргатай ХУД-ын ЗЦТ-ын хамт олон, тэмцээний тусгай байрыг х/а Л.Гүндсүрэн даргатай Дорнод аймаг дахь ЦГ-ын ЗЦТ-ын хамт олон тус тус эзэлжээ. Тэмцээний уран зохицуулагчаар ЧД-ийн ЗЦТ-ын ахлагч Н.Мөнгөншагай шалгарсан байна.