ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим гаук, гэргий Даниела шадт нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд манай улсад айлчилж байгаа билээ.
Хүндэт зочдын айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө гэх мэт замуудыг тодорхой хугацаанд хаахаар болсон тухай нийслэлийн ЗЦГ-аас мэдээллээ.
Мөн дээрх хоёр өдрийн хугацаанд жолооч нарыг хувийн автомашинаасаа татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.