10.13

Зарим замуудыг хаах тул машинаасаа татгалзаарай

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим гаук,  гэргий  Даниела шадт нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд манай улсад айлчилж байгаа билээ. 

Хүндэт зочдын айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө гэх мэт замуудыг тодорхой хугацаанд хаахаар болсон тухай нийслэлийн ЗЦГ-аас мэдээллээ. 

Мөн дээрх хоёр өдрийн хугацаанд жолооч нарыг хувийн автомашинаасаа татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.