10.13

Тимберлэйк “Оскар”-ыг хөтлөхийг мөрөөддөг

Америкийн Киноакадемийн шагнал гардуулах ёслол хамгийн нэр хүндтэй үйл явдлуудын нэг байдаг. Киноны зүтгэлтнүүд тухайн жилдээ ялагч болохгүй юм аа гэхэд “Оскар”-ын шагналд нэр дэвшихийг хүсдэг нь нууц биш билээ. Зарим нэг нь “Алтан хүн”-ийг мөрөөдөж байхад энэ ёслолын хөтлөгчөөр ажиллахыг хүсэгчид бас байдаг аж. 

Жил бүр энэ үүргийг гүйцэтгүүлэхээр зугаа цэнгээний салбарын томоохон төлөөлөгчдийг урьдаг юм. Цагтаа “Оскар”-ын ёслолын ажиллагааг Стив Мартин, Нил Патрик Харрис, Хью Жекман, Эллен Деженерес нар хөтлөж байлаа. 

Ирэх жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөх хүний нэрийг зарлаагүй байгаа хэдий ч үүнийг гүйцэтгэх хүсэлтэй байгаа хүн тодорсон аж. 34 настай Жастин Тимберлэйк энэ нэр хүндтэй ажлыг хийхийн тулд продюссерүүдтэй идэвхтэй ярилцаж байгаа гэнэ шүү. Тимберлэйк өөртөө дэндүү итгэлтэй байгаа бололтой.