Дуучин Тэйлор Свифт Австралийн “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Тэйлор тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би муур эсвэл найз нөхдийнхөө буянаар их дагагчтай болсон. Учир нь би Кардашиан шиг хөх эсвэл өгзөгнийхөө зургийг хэзээ ч олон нийтийн сүлжээнд байршуулж байгаагүй. Үнэнийг хэлэхэд, тэр бүсгүй надад атаархаж байгаа байх. Яагаад гэвэл нүцгэн зураг бус хөгжилтэй зураг нийтэлж би 50 сая дагагчтай боллоо. Гэхдээ надад дагагчийн тоо бус чанартай уран бүтээл миний сэтгэлийг минь хөглөдөг. Би дэлхийтэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн учир “Инстаграм”, “Твиттер”-тэй болсон” гэжээ.