Нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй. Дүрэм зөрчиж, хоорондоо уралдаж, огцом тоормос гишгэх зэргээр аюултай үйлдэл байнга гаргадаг. Түүнээс нь болоод томоохон осол гарч, зөрчигчид гэмтэх ч тохиолдол цөөнгүй гарч байгаа.
Тэгвэл энэ сарын 10-ны өдөр автобус гэнэт тоормослосноос болж нэг зорчигч гэмтсэн байна. Улмаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Хохирогч нь 70 настай бөгөөд ар гэрийнхэн нь энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн газар мэдүүлсэн байсан бөгөөд гэмтлийн улмаас ГССҮТ-д хүргэгдсэнийг мэдсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байгаа ажээ.
Н.Болд