Дэлхийн алдартай “Springer” сэтгүүлийг Монголын уншигчид цахим хэлбэрээр унших боломжтой боллоо. Энэхүү сэтгүүл нь шинжлэх ухаан, технологи, анагаах ухааны салбарын тэргүүлэх хэвлэл юм. “Springer” сэтгүүл 170 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн 20 улсад 55 хэвлэлийн салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Шинжлэх ухааны толь болсон уг сэтгүүлд Нобелийн шагнал хүртсэн 200 гаруй эрдэмтэн бүтээлээ хэвлүүлсэн байдаг. Энэхүү сэтгүүлийг Шинж- лэх ухааны академийн нэгдсэн сүлжээнд хам рагдсан компьютерээс орж ирэх арван- хоёрдугаар сар хүртэл төлбөргүй унших боломжтой юм.