10.14

Ван Перси шигшээ багтаа 50 дахь гоолоо хийв

Голландын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Робин ван Перси Евро-2016 тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтад Чехийн багтай хийсэн тоглолтод гоолджээ. Тэд Чехийн багт 2:3-ын харьцаатайгаар ялагдсан юм. Довтлогч залуугийн хувьд энэ гоол үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж оруулсан 50 дахь гоол болов. Ийнхүү тэрбээр энэ үзүүлэлтээрээ улбар шаруудын дээд амжилтыг тогтоожээ. 

Довтлогч Хюнтелар мөн гоолдсон аж. Тэрбээр шигшээ багтаа багтан өрсөлдөгч багийн хаалганд 42 гоол оруулаад байгаа юм. Ингэснээр тэрбээр гуравт бичигдэж буй 40 гоолтой Патрик Клюйвертээс тасарчээ. 

Голландчууд А хэсгийн дөрөвдүгээр байрыг эзэлсэн учраас Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхгүй болов. Ийнхүү тэд 1984 оноос хойш анх удаагаа Еврод оролцож чадахгүй аж