Архангай аймгийн ЗДТГ-ын орлогч М.Батжаргал, төрийн сангийн дарга н.Гүрсүрэн ,Нийгмийн хөгжлийн дарга н.Нямдаваа нар Байгаль орчин хариуцсан ажилтан Лувсандагвыг зодож хүнд гэмтэл учруулжээ
2015.10.09-2015.10.10-нд шилжих шөнө Архангай аймгийн ЗДТГ-ынхан Их тамир сумын "Тайхар чулуу" амралтын баазад салхинд гарсан байна. Улмаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Болорын Архангай аймаг дахь итгэмжлэлт төлөөлөгч, аймгийн засаг даргын орлогч, Улсын харцага Мишкагийн Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга н.Гүрсүрэн нар хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг зодож гэмтээсэн байна.
Одоогоор Л-ийн биеийн байдал хүндэвтэр тархины хүнд хэлбэрийн доргилт, зөөлийн эдийн няцралт, нуруу нугасны гэмтэл оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
