10.14

Т.Энхцэцэг олон улсын шүүгчээр сонгогдлоо

Монголын жүдо бөхийн холбооны шүүгч Т.Энхцэцэг олон улсын шүүгчээр сонгогджээ. Тэрбээр Монгол Улсаас жүдо бөхийн олон улсын шүүгчийн болзол хангасан долоо дахь шүүгч болсон байна. Түүнээс өмнө Монгол Улсын гавьяат тамирчин МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин эх орноосоо анхлан жүдо бөхийн олон улсын шүүгч болж байсан бол араас ньД.Энхтүвшин, гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Б.Ууганбаатар, Г.Нямцогт, М.Бөхбат нар олон улсын шүүгчээр томилогдон ажиллаж байгаа билээ. 

Н.АЗ