10.14

“Вrix”-ийн хамгаалагчдын танхайрсан хэрэг шийдэгдэхгүй байна

“Brix” цэнгээний газрын 11 хамгаалагч дөрвөн залууг зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ. Уг хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрнээ одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ажээ. Өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 181.2.5 буюу бүлэглэн танхайрсан гэх үндэслэлээр 11 хамгаалагчийг байцаан шалгаж байгаа ажээ. 

Хэрэг гардаг өдөр 11 хамгаалагч гарч байсан бөгөөд дөрвөн залуугийн гар утсыг хураан авч энийг яаж таньдаг юм, ямар холбоотой юм гэх мэтээр зодсон байдаг. 

Хэрэг өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн цагдаад шалгагдаж байгаа бөгөөд энэ нь хэрэг шалгах хуулийн хугацаа өнгөрсөн байгаа аж. Харин ийнхүү сунжруулж байгаагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтан М “Ачаалал ихтэй байна” хэмээн хохирогч талд тайлбарлаж, “Өнөөдөр, маргааш” хэмээн хавтаст хэргийг хойшлуулдаг байна. Тиймээс хохирогчид уг хэргийг шалгаж байгаа цагдаа ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай тул АТГ-т цагдаагийн ажилтанг шалгуулахаар болжээ.