Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн байна. Тус яамны зүгээс харъяа байгууллагуудын эхний хагас жилийн ажлын үр дүнг авч хэлэлцэхэд ГССҮТ, ХӨСҮТ хоёр хангалтгүй ажилласан дүн гарчээ. Тиймээс ГССҮТ-ийн дарга өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн байна. Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж, хариуцлага тооцжээ.