Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь бичил уурхайчдын бүсийн зөвлөгөөнийг "Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулах эдийн засгийн хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтнүүд урилгаар оролцож, мэдээлэл солилцож байна.
Төвийн бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт, баруун бүсийнхийг 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд Баянхонгор аймагт, зүүн болон говийн бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 28-29-нд тус тус хийхээр төлөвлөж, төвийн бүсийн бичил уурхайчдын зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүллээ.
Тус зөвлөгөөн нь бичил уурхайн дэд салбарын эдийн засгийн ач холбогдлын талаар оролцогч талуудыг зөв мэдээллээр хангах, өнөөг хүртэл оруулсан эдийн засгийн хувь нэмрийг сурталчлан таниулах, оролцог талуудын бичил уурхайн эдийн засгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээ аж.