10.15

Удирдагч ихэрийн ордныхонд аз авч ирнэ

Хонь - (3/21-4/19) 
Өнөөдөр сансар огторгуйн хандлага өсөж буурна. Танд ямар нэгэн зүйл шууд нөлөөлөхгүй ба шудрага зүйлсээр дүүрэн жаргалтай өдөр болно. Одоо гаргаж буй шийдвэр нь зорьсноо биелүүлэх дундаж боломжоос илүү дээр байх болно. Тэвчээргүй байдал нэмэгдэх ч хониныхны төрөлхийн аливааг хэрсүү ухаанаар шийддэг зан тань энэ өдрийг аврана. Болж өнгөрсөн жижигхэн зүйлс танд инээмсэглэл авчирна. Жижиг зүйлд хүмүүс ямар их ач холбогдол өгч анхаарч байгааг харж, сэрэмжтэй бай. Шийдэмгий бус дарга тань таны урмыг хугалах бөгөөд иймэрхүү албан тушаалтай холбоотой асуудлаас болж сэтгэлийн хямралд орох боломж бүү олго. 

Үхэр - (4/20-5/20) 
Бодож бясалгах, биеийн хүчний ажил хийх, гар урлал судлах зэрэгт таатай өдөр. Ганцаар байх, бодол санаагаа төвлөрүүлэх, өөртөө дүгнэлт хийхэд тохиромжтой. Сэтгэл санаа дээшлэх хандлагатай байна. Гэхдээ өнөөдөр харилцаагаа хязгаарлах, энхийг сахиулагчийн дүрд хувирахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Тиймээс өнөөдөр зөвхөн гэр орны хойшлуулж болшгүй ажилд л анхаарлаа хандуулаарай. Зүүд зөнтэй байна. 

Ихэр - (5/21-6/21) 
Удирдагч ихэрийн ордныхонд аз авч ирнэ. Ялангуяа захирал, сурган хүмүүжүүлэгч халамжлан хүмүүжүүлэгч нар өөдрөг, хүч бололцоонд баярлах цаг ирнэ. Хүчтэй мэдлэгтэй гэж мэдэр. Өдөөн хатгалга, хэрүүл маргааны өдөр. Эргэн тойрны хүмүүстэй асуудлаа шийднэ. Ядарч, сэтгэл түгшүүрлэнэ. Ойр дотныхонтойгоо анхаарал болгоомжтой харьц. Хувь тавилан таны тэсвэрийг шалгах болно. Холын аялал, зугаалгаас зайлсхий. Бүдүүлэг, хүн чанаргүй харилцаатай тулгарна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Энэ өдөр танаас хүчээ төвлөрүүлэх, багаар ажиллах чадвараа бусдад харуулах, эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг сануулж байна. Хувиа хичээх үзэл гаргаж болохгүй. Муу санаатны хорлолоор чадуулах эсвэл эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа гомдож болно. Одууд нь тэсвэр тэвчээртэй байж өөрийгөө захирахыг зөвлөж байна. Урьд шөнө зүүд зүүдэлбэл сарын дараа биелэх зөнтэй. Өөрийн тусгаар байдлын нэг хэсгийг дотны хүмүүстээ өгснөөр та юу ч алдахгүй. Харин ч олон зүйлийг олж авах болно. 

Арслан - (7/23-8/22) 
Үдээс хойшхи цаг үе таатай байна. Виз, зээллэг авах, баримт бичиг бүрдүүлэх түншүүдтэйгээ харьцаагаа сайжруулах зэрэг ажлуудыг амжилттай шийдвэрлэж чадна. Таатай цаг үеийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах, зээллэг, виз авах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг ажлаа хойш нь тавилгүй шийд. 

Охин - (8/23-9/22) 
Осолтой өдөр. Өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээ, мацаг барь, алив зүйлийг тэвч. Олон нийтийн найр наадам, өндөрлөг газраас болгоомжил. Ноцтой гэмтэх эсвэл өвчлөх магадлалтай. Үдээс хойш хүч тамир сульдах, таагүй мэдээ хүлээн авах бололтой. Дуу шуугиан, чанга хөгжим, орилоон сонсох эсвэл зүүдэлбэл урам хугарахын шинж тэмдэг. Сэтгэл хөдлөлийн улмаас гаргах ширүүн догшин зан байдал нь таныг эвгүй хүнд байдалд оруулж болзошгүй. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Таны хоол сайн хийх чадвар сайн байна. Хоол хийх нь танд нэгэн төрлийн амралт болно. Гэвч хэт идэх нь хор хөнөөл ихтэй. Урьдчилан бэлтгэж, хөргөгчинд хадгалаагуй хоол хүнс бүү хэрэглэ. Хордлого авч болзошгүй. Дасгал хийх эсвэл бүжгээр хичээллэх нь онцгой ашигтай байна. Саяхан болсон таагүй зүйлээс гарч чадсан Жинлүүрүүдийн хувьд өөрийгөө дээд зэргээр үнэлж, өөрийгөө өндөрт тавина. 

Хилэнц - (10/23-11/21) 
Удаан хугацаанд мөрдөгдөх гэрээ хэлэлцээр байгуулах, чухал бичиг баримтын эхийг бэлдэх, шүүхэд зарга мэдүүлэх зэрэгт өлзийтэй сайн байна. Харин хадамд гарах, шүд янзлуулах, ан амьтан муулах зэргийг тэвчих хэрэгтэй. Танд хийж амжаагүй асуудлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүл болох, хайртай хүнтэйгээ болзоход энэ өдөр нэн тааламжтай. 

Нум - (11/22-12/21) 
Таны хэлэхээр төлөвлөөд, хойш тавьж байсан санааг тань хэн нэгэн танаас урьтан удирдлагад санал болгосныг сонсоход бэлэн бай. Гэсэн ч танд түүнээс илүү нарийн, бүтээлч хувилбар байх ёстой. Энэ өдрийг урт  хугацааны төлөвлөлтөнд зориул. Таны хийсэн зүйлийн үр дүнгийн хариу удахгүй гарах бөгөөд та ажил хийсэн хүн алдаа гаргадаг гэдгийг ухамсарлах болно. Өдрийн хасагт гутрангуй байдал тань эерэгээр өөрчлөгдөж болно. Зайлшгүй ганцаараа байж алдагдсан эрч хүч, тэнцвэрээ ол. Азгүйдэл бодлогогүй байдлаасаа болоод хэн нэгнийг алдаж болно. 

Матар - (12/22-1/19) 
Эрсдэл хийж чаддаг хүмүүст таатай өдөр. Сарын эхний хагаст эрсдэлтэй алхам хийж ашиг олно. Таны төлөвлөгөөнүүд амжилттай биелж, нэр хүндтэй болно. Хорин хүртэл болгоомтой бай. Түншүүд тань танаас урваж болзошгүй. Хамтрагчтайгаа илүү тааламжтай, чөлөөтэй байх болно. Хүүхдүүд ба эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хэвийн байна. 

Бумба - (1/20-2/18) 
Өндөр идэвхитэй байх өдөр. Тэд өдөр тутмын амьдралдаа маш идэвхитэй байж, ажил хэрэгч хүмүүст хүсч байгаагаас нь  ч илүү хандана. Хувийн харилцаанд ямар нэгэн асуудал гарна. Хүсээгүй хамтрагчийнхаа сонирхлыг хүлээн авах болно. Сул дорой байдал эсвэл хэн нэгний бодол санаанаас болж таны хүрээлэн буй хүмүүсийг гомдооход хүргэнэ. Зөн совиндоо итгэ. Олон зүйлээр нэгэн зэрэг оролдохгүй байхыг хичээхийг од эрхэс танд зөвлөж байна. 

Загас - (2/19-3/20) 
Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилтаар дүүрэн байна. Сонирхолтой ажил мөн гайхалтай дадлага туршлага тань гайхалтай үр дүнг авчрах болно. Өдрийн хоёр дахь хагаст зарим нэг хүндрэлүүд гарч ирж магадгүй гэдгийг анхааруулж байна. Материаллаг байдал хүндрэх үе. Төлөвлөгөөгүй зардлууд гэр бүлийн төсвөө эргэн хянахад хүргэнэ. Зугаа цэнгэлд эсвэл онцын шаардлагагүй эд зүйлс худалдан авахаа хязгаарла.