Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси багийнх нь анд Луис Суарес түүнд унтлагын хувцас бэлэглэсэн гэж ярив.
“Бэлэг өгсөн Луис Суарес анддаа баярлалаа. Гэхдээ яагаад Үглээ одойн зурагтай хувцас өгснийг нь ер ойлгосонгүй” гэж Месси Инстаграм дахь өөрийн хуудсан дээр бичжээ. Үглээ одой гэдэг нь “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэйн киноны баатар билээ.