10.16

Брэдли Күүпер тэгш эрхийн төлөө

Хүйсийн тэгш эрхийн асуудал Холливудад сүүлийн үед нэлээн хурц тавигдаж байгаа билээ. Жүжигчин хүүхнүүд од эрчүүдээс хамаагүй бага урамшуулал авч байна хэмээн гомдоллох нь ихэсчээ. Саяхан л гэхэд энэ талаар өөрсдийн байр сууриа Гвинет Пэлтроу, Женнифер Лоуренс нар илэрхийлэв. Тэдний үзэж байгаагаар бол кино ертөнц дэх энэ бодлого дэндүү гутамшигтай, дорд үзсэн зүйл аж. Яагаад гэвэл, заримдаа эмэгтэйчүүд зураг авалтын талбай дээр эрчүүдээс илүү олон цагаар ажилладаг ч тэдний хөдөлмөрийг дутуу үнэлдэг гэнэ. 

“Яагаад миний цалин эрчүүдийнхээс бага байх ёстой гэж? Би эмэгтэй хүн учраас миний хөдөлмөрийг хямд үнэлж байгаа хэрэг үү? Би ийм хоцрогдсон үзэл бодолтой продюссеруудад гомдохгүй байна. Зөвхөн өөртөө л гомдож сууна. Эрэгтэй жүжигчид гэрээ байгуулахдаа биднээс илүү овжин загнадаг болсон. Харин би гэж нэг тэнэг амьтан үргэлж л даруухан, дуугүй байх хэрэгтэй гэж боддог байсан юм” хэмээн Лоуренс саяхан тавьсан нэгэн илтгэлийнхээ үеэр хэлжээ. 

Одоогоор эрэгтэй жүжигчид хөдөлмөрөө ижил тэгш үнэлүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд Женниферын найз Брэдли Күүпер энэ тал дээр нааштай алхам хийсэн аж. “Одоогийн үйлчилж байгаа үнэлгээ, хандлага зэрэг нь буруу юм. Дэлхий даяар л хоёрдмол стандарт үйлчилж байна. Гэхдээ заримдаа ганц хүний санал ч гэсэн нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай байдаг юм. Сиенна Миллер, Женнифер нарын хийсэн алхам хүндлүүштэй зүйл билээ. Би тэднийг дэмжиж байна” гэж Брэдли өгүүлэв. - See more at: http://www.wikimon.mn/content/64482.shtml#sthash.85KJzYbj.dpuf