10.16

Талийгаачийн дагз руу цохисноос амиа алджээ

Өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн хэсэг алба хаагч амарч зугаалахаар Тэрэлжийг зорьж очоод улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэд хоорондоо маргалдаж, тус хэлтсийн алба хаагч хошууч Х-г цохиж зодсоны улмаас амиа алдсан юм. 

Харин талийгаачийн аминд хүрсэн гэх Ө-г саатуулан, УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор уг хэрэгт гурван хүнийг сэжиглэн саатуулаад байгаа. Талийгаачид хийсэн задлан шинжилгээний эмчийн тайлбарлаж байгаагаар Х нь гадны нөлөөтэй нас барсан аж. 

Тодруулбал, хоолойг боосон нь үхэлд хүрэх шалтгаан болоогүй, ар дагз руу нь цохисон нь үхэлд хүрэх шалтгаан болсон гэх дүгнэлтийг гаргажээ.