УИХ-ын чуулганы танхимд нэлээд ширүүхэн маргаан өрнөөд байна. Зарим гишүүн одоо болтол ажилдаа ирэхгүй байгаа нь Дашням, Балжиннямтай өдөртэй холбоотой бололтой. Ё.Отгонбаяр гишүүн “Дашням, Балжиннямтай өдөр гээд гишүүд хуриманд явчихсан юм уу” хэмээн дамшиглаад амжив.
Түүний араас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирц нэмэгдүүлэхийг шаардахын зэрэгцээ Ерөнхий сайдыг чуулганы танхимд орж ирэхийг шаардсан юм.
Тэрбээр “Ерөнхий сайд, салбарын сайдуудаас асуулт асуумаар байх юм. Гэтэл энэ Ерөнхий сайд хүртэл зугтаагаад орж ирэхээ болилоо” хэмээн шүүмжилсэн. Түүний энэхүү шүүмжлэлийг хүлээн авч, Ерөнхий сайд, зарим сайд нар чуулганы танхимд орж ирлээ.
Ингээд чуулганы хуралдаан хэвийн горимдоо орж, Ерөнхий сайд Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад хариулж байна. Ингэхдээ тэрбээр ард түмнээсээ зугтаад, нуугдаад байгаа юм алга, уулзалтуудаа цэгцэлчихээд орж ирлээ гэх тайлбарыг өгсөн. Ямартай ч маргаантай, хэрүүлтэй чуулганы хуралдаан үргэлжилж байна.