10.16

Ослын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч хоногт нийт 460 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын  340 дуудлага бүртгэгдсэн байна.  Мөн ХАБАЖЭГХэрэг  16 бүртгэгдэж,  19 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

Ослын улмаас нэг жолооч, явган зорчигч 14, зорчигч дөрөв, сургуулийн насны хүүхэд тав, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч нэг, явган зорчигч тав байжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Гарсан ослын талаар тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг Нарны зам, Саруул худалдааны төвийн арын замд Т.Voltz  маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч  25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

Мөн  тус дүүргийн нутаг Их тойруугийн гудамж, 100 айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын  Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit  маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж,  зорчигч 27 настай эрэгтэй Б нарын хоёр хүн гэмтсэн аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон 3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн  чиглэл явах 31-32 километр замд Т.Приус маркийн авто машины жолооч М нь Х.Сонота маркийн Т жолоотой авто машинтай шүргэлцэж хоёр машин замын хажуу руу онхолдон Т.Приус маркийн авто машин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32 настай эмэгтэй М нарын таван хүн гэмтжээ.