УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавт улсын нууц задруулж, эх орноосоо урвасан гэх шалтгаанаар өнгөрсөн сард шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноосон билээ. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг энэ сарын 22-нд буюу ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болжээ.
З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань Улсад 2005-2008 оны хооронд Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан нь сонирхол татна.