10.16

Дарханы экс засаг ноёныг цагдан хорьжээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга асан, тус аймгийн МАН-ын хорооны дарга С.Насанбатыг уржигдар орой АТГ-аас саатуулан цагдан хорьжээ. 

Түүнтэй хамт хэд хэдэн хүнийг шалгаж байгаа бөгөөд албан тушаалаа ашиглаж, авлига хээл хахууль авсан буюу замын тендэр будлиантуулсан гэх үндэслэлээр цагдан хорьжээ. 

Тодруулбал, замын тендерийг шалгаруулахдаа бусдаас 50 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй. Түүнд авлига өгсөн гэх хүн нь С.Насанбат даргад дээрх хэмжээний авлигыг өгч замын тендерт оролцсон хэмээн хуулийн байгууллагад мэдүүлсэн байна.