10.19

Багануур дүүргийн Захирагчаар Н.Тавинбэх сонгогдлоо

НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаараа нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. 

Тэгвэл Багануур хотын Захирагчийн сонгууль энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр болж, МАН-аас угшилтай Н.Тавинбэх нийт сонгогчдын 8566 хүний сонголтоор буюу 57.7 хувийн саналаар ялалт байгуулж, Багануур хотын Захирагч боллоо. 

Тус сонгуульд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшсэн юм.