10.19

Вьетнам завсарчин эр монгол бүсгүйтэй хамт угаартжээ

Өнгөрсөн долоо хоногт вьетнам авто засварын газарт машиндаа хоёр хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Лексус 470 автомашиныг засварлаж байсан 21 настай вьетнам авто засварчин, өөртэйгээ чацуу монгол бүсгүйтэй байж байгаад угаартаж амиа алджээ. 

Эх сурвалжийн хэлж буйгаар тэд үерхээд удаагүй байсан бөгөөд чухам яагаад машинд амиа алдах болсон шалтгааныг нь мэдэхгүй ч архи дарс огт хэрэглээгүй байсан, шөнө хүйтэн болохоор машинаа халааж байгаад мартаад унтсан байхыг үгүйсгэхгүй гэж ярьж байна.