Сав л хийвэл дуулиан шуугиан тарьж байдаг Линдси Лохан 2020 онд Цагаан ордонд эзэн суухаар зэхэж байна.
"Би 2020 онд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадна. Нисэлт, уналт ээлжилсээр үүнийг хийцгээе. Канье Уэстэд баярлалаа, тэр бидэнд улам шилдэг, сайн хүн болох урам бэлэглэж, онгод оруулж байдаг" гэж Линдси Лохан интернэт дэх өөрийн хуудсанд бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч болохоор хийх эхний алхам нь зовж шаналж байгаа хүүхдүүдэд туслах гэж Линдсей үзсэн байна.
Дашрамд дурдахад, Линдсей Лохан архины болон хар тамхинаас гарах эмчилгээ нэг бус удаа хийлгэсэн. Дараа нь согтуугаар машин барьж яваад 3 жилийн тэнсэн авсан хүн дээ. Линдсей мөн замын осол аваар гаргаж зугтаасан, шөнийн клубт зодолдож цагдаагийн хэсэг дээр хүргэгдсэн гээд тоочоод байвал нэлээд түүх бий...