УДЭТ-ын 85 дахь үзвэрийн нээлт тун удахгүй тохионо. Энэ удаа Шекспирийн алдарт Ромьо Жульетта хоёр жүжгээр нээх бөгөөд СГЗ Н.Наранбаатар найруулсан юм. Жүжигчдийн мөрөөдөл болсон Ромьеод Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн, Капулетид Г.Эрдэнэбилэг, Тибальтид Г.Алтангэрэл, өрлөг эхэд Ж.Оюундарь нарын жүжигчид тоглох ажээ. Тасалбарыг 10 сарын 25-наас худалдаж эхлэх бөгөөд нээлтийн тоглолт 11 дүгээр сарын 12-22-нд 18, 19 цагаас болох юм байна.
Н.АЗ