Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс Т.Батцэцэгийг Дархан хотын 100 эрхмийн тоонд багтжээ. Тэрбээр энэ талаар “Дархан хотын 100 эрхэм"-ийн тоонд багтсандаа маш их талархаж байна. Олон хүндэй ахмадуудтай хамт шагнуулж байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд улам их урам зориг надад өгч цаашдаа илүү их амжилт гаргах эрч хүчийг нэмж өглөө. Дархан хотын хүндэт номонд бичигдэж, Дархан хотын түүхэнд нэрээ үлдээж байгаадаа маш их баярлалаа” гэсэн байна.

Н.АЗ