Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” зураг Дорнод аймгийн төвд хөшөө болон мөнхөрлөө. Ардын зураач Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж нялх бага насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ.
Хар бага наснаас зураг зурах дуртай бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд 14 насандаа оюутан болж ухааны ур, нүдний ур, гарын ур чухамхүү гурван ухаан төгс хосолсон авьяас билигт зураач болох замаа эхэлжээ. 23 насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх зуураа 2 настай балчир охиноо хараад сэтгэл уярч 1962 онд оюун билиг төгс жигдэрсэн 29 насандаа энэхүү зургаа зурсан байна.
Н.АЗ