03.23

Ятгачин Б.Номуун хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын концертыг тоглохоор болжээ

Улсын филармонийн симфони найрал хөгжим энэ сарын 26-нд Монголын залуу үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүрдсэн шинэ концерт үзэгчдэдээ хүргэх гэж буй юм. Үүнд "Виртуозо-2014" гала тоглолтод уран бүтээлээ толилуулсан шилдэг ятгачин Б.Номуун хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатын ятгын концертыг тоглохоор болжээ. Дашрам дурдахад,  Б.Номуун ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн олон улсын “Найдал-2014” уралдаанаас Гран при шагнал хүртсэн амжилтаараа “Виртуозо-2014” гала тоглолтод уригдсан залуу уран бүтээлч юм.

С.НАРАН