УДЭТ 19 жилийн дараа “Ромео Жульетта” жүжгийг тайзнаа амилуулахаар болсон. Тэгвэл энэ удаа Жульеттагийн дүрийг залуу жүжигчин О.Дөлгөөн бүтээхээр болжээ. О.Дөлгөөн энэ талаар “19 жилийн дараа Монголын гурав дахь Жульетта болно гэж бодохоор сайхан байна. Би СУИС-д орохоосоо өмнө төгсөх курсийнхэн дипломын ажлаа шалгуулж байгааг харж байлаа. Тэр үед “Ромео Жульетта” жүжгийг тавьж байсан юм л даа. Тэгэхэд Жульеттагийн дүрд тоглох юмсан гэж хүссэн учраас СУИС-д орсон хэрэг. Миний мөрөөдөл биелж байх шиг байна. Хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд шат ахиж явдаг. Би анхнаасаа мөрөөдлөө зөв чиглүүлсэн юм болов уу. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өмнөө зорилго тавиад алхам алхмаар ойртсоор л байна” хэмээн ярьжээ.
Н.АЗ