Америкийн дуучин Бейонсе “Giuseppe Zanotti” брэндэд зориулсан онцгой туфлийг бүтээхийн тулд нэрт загвар зохион бүтээгч Жузеппе Заноттитэй хамтрахаар болжээ. Поп одтой хамтарч ажиллах шийдвэр гаргаснаа загвар зохион бүтээгч мэдээлсэн байна. Тэрбээр “Бейонсе бол хүчтэй, бие даасан эмэгтэй. Тэр юу хүсч байгаагаа сайн мэддэг хүн. Тэр үнэхээр авьяаслаг нэгэн төдийгүй сонголт сайтай бүсгүй” гэжээ. Харин тэдний хамтран урлах шинэ гутлын хэв загвар бэлэн болсон ч одоогоор нууцалж байгаа аж.
С.НАРАН