10.21

Б.Навчаа бухимдав

Монгол Улсад ганц хавдрын эмнэлэг байгаа нь ачааллаа дийлэхээ болиод, өргөтгөлөө ч барьж чадахгүй дээрээ тулж байгаа. Ямар сайндаа л хэвлэл мэдээллийнхэн болоод нэр бүхий хүмүүс ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг барих төсвийг баталж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсч байгаа. Тэгвэл нэр алдартай хүмүүс, жүжигчид ч гэсэн энэ байдалд бухимдаж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. 

Тухайлбал, жүжигчин Б.Навчаа энэ асуудалд тун ч их бухимдаж байгаа бололтой юм. Тэрбээр   “Улсдаа ганцхан хавдрын эмнэлэгтэй. Тэнд хар зах шиг хүмүүс хоорондоо зөрөх зай алга. Ямар олон хүн хавдар гэдэг аюулт өвчнөөр хорвоог орхиж байгаа нь нууц биш.

Гэтэл яагаад энэ эмнэлгийн өргөтгөл барих мөнгийг хасдаг байнаа. Ямар арчаагүй байна аа, шийдвэр гаргагчид. Аргагүй л дээ тэд буруу аргаар олсон мөнгөтэй болохоор ойрын хүн нь өвдвөл гадаад руу явж эмчлүүлдэг болохоор мэдэхгүй. Мэдсэн ч энгийн иргэдээ зүгээр үх гэж байгаа юм байна. Арай ч дээ” хэмээн бухимджээ. 

Н.Болд