10.21

Хар тамхичин охидыг баривчлав

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт хар тамхины бүлэглэлийг илрүүлэн баривчилсан билээ. Нэр бүхий есөн этгээдийг баривчилж, цагдан хорьсон бол тэдний дунд 22-25 насны дөрвөн эмэгтэй хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг, мөн бусдад зарж борлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байсан талаараа мэдүүлжээ. 

Бүлэглэлийн толгойлогч нь олон жилийн өмнөөс ийм төрлийн бизнес эрхэлдэг байсан аж. Мөн элэг нэгт бусдыгаа уруу татаж, урагшаа хил гаргаж, хил дамнуулан наймаагаа хийлгэдэг байжээ. 

Ийнхүү энгийн ард түмний хүүхдүүдээс эхлэн ихэс дээдсийн, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж, худалдаалж, бусдыг уруу татан мансуурч байгаа нь нийгэмд аюулын харанга дэлдэж байна гэдгийг цагдаагийн газрын эх сурвалж хэлэв.