Шинэ жилийн баяраар дэл- хийн таван тивийн улсад нэгэн зэрэг тоглодог “Цөмөөхэй” ба- ле тыг хоёр дахь жилдээ Монгол Улсад тоглох гэж байна. Тоглолтод балетын мэргэжлийн уран бүтээлчдээс гадна “Цөмөөхэй”-д оролцох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг оролцуулж дүр бүтээлгэх ба бүртгэлд 8-15 насны хүүхдүүд хамрагдах боломжтой юм байна. Бүртгэл ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг болон балетын мэргэжлийн багш нар шалгаруулалт явуулж, энэ жилийн “Цөмөөхэй баатрууд”-ыг сонгох юм.