10.22

Аав нь Бейонсег барьж өгөв

Хэд хоногийн өмнө дуучин Бейонсегийн аав, экс продюссер Мэттью Ноулз охиныхоо жинхэнэ насыг ил болгожээ. Радиогийн шууд эфирт оролцож, ярилцлага өгөхдөө тэрбээр Бейонсегийн уран бүтээлийн замнал хэрхэн эхэлсэн тухай ярьж, дуучин Пинктэй охиноо харьцуулжээ. Дуучин Пинк өдгөө 37 настай билээ. Мөн Мэттью түүний охин рэп дуучин Ашертэй үе тэнгийнх гэдгийг хэлсэн байна. Тэгвэл Ашер мөн л 37 настай юм.
 
Тэгэхээр поп дуучин бүсгүй 36 юм уу 37 настай бололтой. Харин тэр өөрөө “Би 1981 онд төрсөн” гэж худал ярьдаг байна. Одоогоор Бейонсе энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Өмнө нь ч гэсэн хэвлэлүүд түүний бодит нас арай өөр байх гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Ямар ч байсан тэрбээр одоогоор наснаасаа хавьгүй залуу харагдаж байгаа нь нууц биш билээ.