Өнгөрсөн пүрэв гаригт “Байшин” хүүхэлдэйн киноны нээлт болсон билээ. Энэхүү төслийг гайхалтай зүйл гэж хэлж болох юм. Учир нь, уг хүүхэлдэйн киног бүтээхийн тулд анх удаагаа кино болон хөгжмийн ертөнцийн оддыг хамтад нь оролцуулжээ. Жим Парсонс, Стив Мартин, Рианна, Женнифер Лопес нарын нэр дэлгэцэн дээр дурайх аж. Рианна, Лопес нар киноны баатруудын дууг оруулсны дээр дууг нь ч дуулжээ.
Ийнхүү “Байшин” хүүхэлдэйн кино Рианна, Женнифер нарын хамтарч ажилласан анхны төсөл болов. Сэтгүүлчид Барбадоссын үзэсгэлэнт бүсгүйтэй хамтарч ажиллах нь өөрт нь ямар байсныг Лопесоос сонирхон асуужээ. “Би Рианнагийн үнэнч фэн. Тэр их сайн бүсгүй. Яг над шиг л гэсэн үг. Түүнтэй ажиллах нь надад их таалагдсан. Бид хоёр ажлаа сайн хийсэн шүү. Цаашид би түүнтэй хамтарч дуулах болно” хэмээн Лопес өгүүлжээ.