ХБНГУ-ын Штуттгарт хотын “Солонго” сургуулийн багш сурагчид эх хэлээ эзэмших, уламжлалт ёс заншил, монгол ахуй соёлоо сурталчилдаг байна. Энэ удаа тус сургуулиас “Үлгэрийн баатрууд Монголд” хэмээх жүжгийг тавихаар болсон аж. Жүжгийн зохиолыг яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарын охин Г.Оюутцэцэн бичиж, МУСТА О.Энхтуул найруулан энэ оны 11 дүгээр сарын 6-нд тоглох гэнэ. Г. Оюутцэцэний бичсэн монгол ахуй, ёс заншлыг орчин үеийн барууны амьдралтай ёгт утгаар харьцуулан бодитоор харуулсан уг хүүхдийн жүжигт МУСТА О.Энхтуул, Ж.Ганболд нар Штуттгарт хотын “Солонго” монгол сургуулийн жүжгийн дугуйлангийн сурагчдын хамт тоглохоор болжээ.
Н.АЗ