10.22

Г.Маралмаа 4 хүнээр харгалзуулж байна

Дөрвөн настай дагавар охиныхоо амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж шүүхээс 24 жилийн ял сонссон Г.Маралмаа өнгөрсөн баасан гарагт амаржсан билээ. Тэрбээр III амаржих газарт амаржиж 3 кг 100 гр хүүтэй болсон юм. Одоогоор хүүхдийн шарлалт буурахгүй байгаа тул эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнийг амаржих газарт ШШГЕГ-ын дөрвөн хянагч харгалзаж байгаа гэнэ.