10.23

Ц.Хүсэлбаатар: Инээдмийн киноны зохиол зарна

 Хамгийн сүүлд “Аюултай харилцаа” киноны найруулагчаар ажиллаж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан соёлын тэргүүний ажилтан Ц.Хүсэлбаатар фэйсбүүктээ нэгэн сонирхолтой мэдээлэл тавьжээ. Тэрбээр “30 ангит инээдмийн киноны зохиол зарна. Залуучуудад зориулсан уг киноны анги бүр 40 минут үргэлжлэх боломжтой. Мөн киноны үйл явдлыг цааш нь өрнүүлж болно” хэмээн цахим хуудастаа бичжээ. Хэдэн сарын өмнө уран бүтээлийг нь дэмжих ивээн тэтгэгч хайж байсан найруулагч маань эцэст нь кино зохиолоо зарахаар шийдсэн байна.

Б.Сийлэн