03.23

НҮБ-ийн байранд гал гарчээ

Ням гаригийн орой Нью-Йорк дах НҮБ-ийн төв байранд гал гарчээ. Түймэр бэлэг дурсгалын дэлгүүрүүд ажилладаг хагас подвалийн хэсэгт цахилгааны богино долгио үүссэнээс болж гарсан гэнэ. НҮБ-ийн Манхэттэн дэх цогцолборын галын дохиолол орон нутгийн цагаар 19:10 –т ажилласан байна. Олон улсын байгууллагын хэвлэлийн төвөөс ТАСС энэ тухай мэдээлжээ. Ням гаригт НҮБ амардаг боловч гал гарахаас хэдэн цагийн өмнө Йемэний  асуудал хэлэлцсэн  яаралтай хуралдаан тарсан байжээ. Хэвлэлийн албаны төлөөлөгч “галыг унтраах үед тухайн хэсэгт бага зэрэг хохирол учирсан, гэхдээ ОУ-н байгууллага маргааш ажиллана” гэсэн байна.