10.23

Амиа алдсан охины хэргийг бүрмөсөн хаажээ

Өнгөрсөн долоодугаар сарын 13-нд буюу наадмын үеэр ажлаасаа тараад явсан охин ор сураггүй алга болж, тав хоногийн дараа галт тэргэнд дайруулсан байдалтайгаар амиа алдсан цогцсыг нь ар гэрийнхэн нь олсон байдаг. 

Талийгаач охины хувьд 19 настай бөгөөд их сургуульд сурдаг, зуны амралтаараа ийнхүү цагийн ажил хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан аж. 

Түүний хувьд ажлаа тараад нэг найзтайгаа хамт нэгэн газар орж суугаад шөнийн 12 цагт гэртээ харина гээд такси бариад найзаасаа салсан ч гэртээ харилгүй вагоны зам дагаж яваад дайруулсан байх гэдгийг эх сурвалж, ар гэрийнхэн нь хэлж байсан. 

Тэгвэл энэ хэргийг шалгаж үзээд амиа алдсан охиныг амиа хорлосон хэмээн үзэж, хавтаст хэргийг нь бүрмөсөн хаажээ.