Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, дэлхийд данслагдсан дуучин бол Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар билээ. Хорин хэдхэн насандаа “од” болон гялалзсан түүнийг дуурийн урлагт тод гялалзаж яваа од гэдэгтэй маргах хүн үгүй. Тэрбээр Оросын алдарт “Мариинский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болоод явсан билээ.
Ийм том театраар овоглогдох болсондоо ихэд баярласан тэрбээр хэдхэн хоногийн өмнө Нью Йорк хотноо НҮБ-ын индэр дээрээс “амбицлав”.
Дэлхийн болон АНУ-ын цуут дуурийн ордон болох Метропо́литен-операгийн талаар “Метропо́литен опера-н тайзан дээр гарч, дуугарч үзлээ. Гайхалтай юм аа. Тоска-ын тайз засагдаж байна. Байшин барьчих юм аа, тайзан дээрээ. Жилийн өмнө босгоноос нь адис авч, "Удахгvй уулзъя" гэж хэлээд инээлдээд явж байлаа. Одоо бодоход сайхан байна. Мөрөөдөл минь биеллээ” гэж бичжээ.
