Сүүлийн үед газын болоод нам даралтын зуух дэлбэрснээс үүдэлтэй гал түймрийн аюул гарах нь элбэг болсон.
Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ны 9 дүгээр гудамжны 147 тоотод иргэн Б-ийн байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух дэлбэрсэн хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр орой 21:16 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажилласан байна. Ингээд 54 настай эмэгтэй Б-г гэмтсэн байсныг ЯТТТ-ын эмчид хүлээлгэж өгсөн байна.
Н.Болд