10.24

Нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн бэртжээ

Сүүлийн үед газын болоод нам даралтын зуух дэлбэрснээс үүдэлтэй гал түймрийн аюул гарах нь элбэг болсон. 

Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ны 9 дүгээр гудамжны 147 тоотод иргэн Б-ийн байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух дэлбэрсэн хэрэг гарчээ. 

Энэ тухай дуудлагыг өчигдөр орой 21:16 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажилласан байна. Ингээд  54 настай эмэгтэй Б-г гэмтсэн байсныг ЯТТТ-ын эмчид хүлээлгэж өгсөн байна. 

Н.Болд