10.26

Леброн Жэймс бүрэн эдгэрээгүй

Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жэймс нуруунд нь асуудал гарснаас болж урьдын адил бэлтгэл, сургуулилтаа хийхгүй байгаа аж. 

Тэрбээр гурав хоногийн дараа улирлын нээлтийн тоглолтод оролцож чадах эсэхдээ итгэлгүй байгаа гэнэ. Түүний баг “Чикаго Буллс”-тай хүч үзэх юм. 

“Хэрэв бүх зүйл хэвийн байвал би тоглох болно. Илаарших үйл явц маш сайн явж байгаа. Энэ чигээрээ байвал талбай дээр гарчих байх” хэмээн Жэймс өгүүлжээ.